Өнгөрсөн сарын 31 /2022.07.31/-ний өдөр БНСУ-ын алдарт дуучин PSY-ийн Gangneung дахь “Summer swag” тоглолтын арын албанд ажиллаж байсан Монгол Улсын иргэн амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Мөн дуучин PSY-ийн агентлаг болох P NATION-ийн зүгээс арын албаны Монгол ажилтан нас барсан тухай мэдээлэлд эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл илэрхийлж байв.
Тэгвэл БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас энэхүү хэргээр PSY-ийн агентлагийг шалгаж байгаа ажээ. Тус яамны Ганвон муж дахь салбараас Сөүлийн өмнөд хэсэгт байрлах P Nation компанийн төв оффис болон хамтрагч байгууллагуудад нэгжлэг хийж эхэлсэн байна.
Учир нь хохирогч эрэгтэйг цаг агаарын хүнд нөхцөлд, аюулгүй ажиллагааны хэрэгсэлгүй ажилласны улмаас осол гарсан гэж үзэж байгаа аж.
Иймд тус улсын аж үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар “бороо, цас болон бусад цаг агаарын онцгой нөхцөлд ажлыг зогсоох ёстой” гэсэн үндэслэлээр БНСУ-ын Хөдөлмөрийн яам аж үйлдвэрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэргээр шүүхээс P Nation агентлагт нэгжлэг хийж, шалгаж эхэлжээ.
ВИДЕО: