Баян-Өлгий аймгийн Алтай суманд гарсан хээрийн түймрийг унтраах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Алтай суманд гарсан хээрийн түймрийг унтраах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Алтай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Даваатын эх” хэмээх газарт энэ сарын 23-ны өдөр хээрийн түймэр дэгдсэн. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдээс бүрдсэн 70 орчим хүн ажиллаж байгаа юм байна.

Түймрийг энэ сарын 24-ний өдөр 15:00 цагийн орчимд цурамд оруулсан боловч тухайн нутагт салхитай, бут ихтэй байгаа тул хараахан бүрэн унтрааж чадаагүй байна. Одоо цурмыг цэвэрлэх ажлыг хийж байна. Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр түймэрт урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатаад байгаа аж.