Оросын цэргийн хяналтад ороод байгаа Украины Запорожийн атомын цахилгаан станц нь Европын оронуудыг цацрагийн гамшигт өртөх эрсдэлд оруулсан гэж В.Зеленский мэдэгдсэн. Тэгвэл лхагва гараг /2022.08.24/-т хиймэл дагуулаас авсан зургуудад цөмийн станцын ойролцоо их хэмжээний түймэр гарч байгааг харуулжээ.
Сонирхуулахад, Запорожийн атомын цахилгаан станцын хоёр блокийг салгасаны улмаас тус цогцолбор үндсэн эрчим хүчний хангамжаа алдсан ч ойролцоох цацрагийн түвшин хэвийн хэвээр байна гэж орон нутгийн албаныхан мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: BBC