"Squid Game" цувралын жүжигчин И Ю Ми Монголд иржээ

"Squid Game" цувралын жүжигчин И Ю Ми Монголд иржээ

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн олон олон үзэгчдийг байлдан дагуулсан "Squid Game" цувралын шинэхэн од И Ю Ми Монголд иржээ.

Тодруулбал, тэрбээр БНСУ-ын алдарт “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун” цувралын 2-р бүлэг “Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн”-ий зураг авалтыг хийхээр ирсэн байна. Тус киноны зураг авалтын хувьд гол дүрийн эмэгтэй багадаа төөрч алга болж Монголд ирэх бөгөөд эцэг эхийгээ хайхаар Ганнам руу явах зохиолтой аж. Иймд одоогоор гол дүрийн жүжигчин болох И Ю Ми Монголд зураг авалтаа үргэлжлүүлж байгаа гэжээ. Ташрамд дурдахад, хоёр сарын өмнө мөн тус цувралаас төрсөн од Анупам Трипапти манай улсад ирж байсан юм.