Монголд суугаа АНУ-ын элчин сайд “Үндэсний номын сан”-ын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ

Монголд суугаа АНУ-ын элчин сайд “Үндэсний номын сан”-ын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг түүхэн дурсгалт барилгуудыг буулгаж суурин дээр нь шинэ барилга барих шийдвэр гаргасан ч зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. 

Учир нь иргэд хуучин барилгуудыг хүчитгэн дахин ашиглах боломжтой, эдгээр барилгууд нь түүх, соёлын үнэт өв гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Харин Монголд суугаа АНУ-ын элчин сайд Майкл С. Клеческиөчигдөр Үндэсний номын сангаар зочилж, сэтгэгдлээ өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ. Тэрээр “Гайхалтай фасад, нүд алдам интерьертэй Монголын үндэсний номын сангаар дахин зочилж, эртний дөрвөлжин үсэгний ойд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо” гэжээ.




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө