Нобелийн эздийг тодруулах долоо хоног үргэлжилсээр байна. Саяхан химийн салбар болоод уран зохиолын салбарын эзэд тодорсон. Харин УИХ-ын гишүүн асан, одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга нобелийн шагналд “Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошуунд нутагтай Нагунбилэг хэмээх монгол эмч” дэвшиж байгаа тухай нийтэлжээ.
Тэрээр: “Хүний сэтгэлзүй, сэтгэцээр дамжин ямар ч өвчнийг анагааж болдгийг шинжлэх ухааны үүднээс илрүүлэн гаргаад зогсохгүй маш олон хүнийг эмчилж амьдрал дээр нотолж байгаа энэ хүнийг БНХАУ-ын төрөөс албан ёсоор анагаах ухааны салбарт хийсэн гайхамшигт үр дүнтэй нээлт, түүний баталгаа болсон бодтой ажлаар нь Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлээд байгаа юм” гэжээ.