“Монголросцветмет” ХХК /ТӨҮГ/-ын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох “Драга-250” төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар зарж борлуулсан гэх хэрэгт холбогджээ.
Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.