ОХУ Херсон хотыг “Украинаас салан тусгаарлах” бүх нийтийн санал асуулга явуулна

ОХУ Херсон хотыг “Украинаас салан тусгаарлах” бүх нийтийн санал асуулга явуулна

Херсон хотод ОХУ-аас томилогдсон өндөр албан тушаалтан “Херсоныг Украинаас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулах өндөр магадлалтай” байгаа талаар мэдээлжээ. Гэхдээ тодорхой хугацаа зааж хэлээгүй байна.

Оросын зэвсэгт хүчин өнгөрсөн гуравдугаар сард Херсоныг эзлэн авсан. Үүнээс хойш тус хотыг Оросод нэгтгэх асуудал удаа дараа яригдаж буй. Гэвч Украины талаас Оросууд хотыг өөртөө нэгтгэхийн тулд хуурамч санал асуулга явуулах нь гарцаагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж:Aljazeere