Энэ жил чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д түрүүлсэн М.Пүрэвтунгалаг биенд нь хатиг гарсны улмаас ДАШТ-д оролцож чадаагүй гэдэг.
Түүний оронд спортын мастер Э.Сумъяа ДАШТ-нд явсан юм. Харин 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцох монгол тамирчдыг сонгох сорил тэмцээн уржигдар болж М.Пүрэвтунгалаг оролцсон ч тохойндоо бэртэл авч, харамсалтайгаар тэмцээнийг өндөрлүүлжээ. Ингэснээр тэрбээр ДАШТ-д оролцох эрх авч чадсангүй.