“Саид Моллаи Монгол Улсын иргэншлээс хэдхэн хоногийн өмнө татгалзсан"

“Саид Моллаи Монгол Улсын иргэншлээс хэдхэн хоногийн өмнө татгалзсан"

Саид Моллаи 2019 онд Монгол Улсын иргэншилтэй болж, Токио-2020 оны зуны олимпд оролцсон билээ. Харин тэрбээр саяхан Азербайжан улсыг төлөөлөн тэмцээнд оролцохоо мэдэгдсэн.  

Энэ талаар Саид Моллаи саяхан өгсөн ярилцлагадаа “Төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо маш их баяртай байна. Биднийг дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны Парисын зуны олимп хүлээж байгаа. Бидэнд цаг маш бага байна, өндөр амжилт үзүүлж, тугаа өндөрт мандуулахын төлөө би чадах бүхнээ хийх болно” гэсэн байдаг.

Товчхондоо, тэрбээр 2024 оны зуны олимпд Азербайжан улсын нэр дээр оролцох нь гэж ойлгогдож байгаа юм. Тэгвэл Саид Моллаи албан ёсоор иргэншлээ сольсон эсэхийг бид албаны эх сурвалжаас тодруулахад “Моллаи Монгол Улсын иргэншлээс хэдхэн хоногийн өмнө татгалзсан. Одоо Азербайжан улсын тамирчин болсон” гэлээ.

Ташрамд дурдахад, Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны вебсайтад түүнийг Азербайжан улсын бөхөөр бүртгэжээ.