М.Оюунчимэг: Иргэд энгийн хувцастай Төрийн ордон руу нэвтрэх хуулийн төсөл өргөн барьсан

М.Оюунчимэг: Иргэд энгийн хувцастай Төрийн ордон руу нэвтрэх хуулийн төсөл өргөн барьсан

Өнгөрсөн баасан гарагт цахим сүлжээнд нэгэн эцэг эхийн төлөөлөл, “Төрийн ордон руу сургууль, ангиараа орж танилцах гэсэн арван жилийн сурагчийг пүүзтэй байна” гэх шалтгаанаар нэвтрүүлээгүй нь олны анхааралд өртөж, шүүмжлэл дагуулаад байв. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цахим хуудаснаа, “Д.Цогтбаатар нарын бидний хэдэн гишүүд яг энэ асуудлаар төсөл өргөн барьсан байгаа” гэжээ.