АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд өчигдөр /2022.05.09/ хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрч чадаагүй гэж буй.
Мөн зарим хэвлэлд “Д.Ганбат долоо хоног бүлгийн даргаараа ажиллая гэж гуйжээ” зэргээр мэдээлж буй. Тэгвэл өчигдөр болсон АН-ын бүлгийн хурлаар Д.Ганбатын асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж нарын гишүүдээ ирэх Даваа гараг /2022.05.16/-т хуралдаа ирж, ирц бүрдэхээр нь “бүлгийн даргын асуудлаа үргэлжлүүлж хэлэлцье” гээд хойшлуулжээ.