Казахстан улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Казахстан улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг өнөөдөрр хүлээн авч уулзав.

Энэ үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, хоёр талын харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхийн сацуу энэ онд Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцааны шинэ хуудас нээгдэж байгааг онцлов.