Хөрөнгийн зах зээлд 2 их наяд төгрөгийг эргэлдүүлсэн "КОЙН"-ын асуудлыг ТЕГ, ЭЦГ-аас ШАЛГАЖ эхэлжээ

Хөрөнгийн зах зээлд 2 их наяд төгрөгийг эргэлдүүлсэн "КОЙН"-ын асуудлыг ТЕГ, ЭЦГ-аас ШАЛГАЖ эхэлжээ

Монгол Улсад өнгөрсөн жил "койн" худалдах давалгаа хүчтэй өрнөж, энэ ч утгаараа нийгэмд халуун сэдэв болсон. Тодруулбал, манай улсад таван криптобирж буюу арилжааны платформууд үйл ажиллагаа явуулж, бие даасан 11 койн гарсан байдаг.

Тухайлбал,

  • О.Мөнхжин, Б.Идэр-Од-IHC (Inflation Hedging Coin) 
  • Б.Адъяа, И.Ганболд нарын- MNFT 
  • Coinhub бирж- CHB 
  • Ард Санхүүгийн Нэгдэл- ARDX 
  • “Алтан Дорнод Монгол” ХХК- ADM зэрэг койн гаргасан.

Эдгээрээс авч мөнгөжсөн нь ч бий бол, алдсан нь ч цөөнгүй. Манай улсад эл асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин хомс учир учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж байхыг холбогдох төрийн байгууллагуудаас анхааруулсаар байсан юм.

Тэгвэл Монголын зах зээлд 2 их наяд төгрөгийг эргэлдүүлсэн гэх койнтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Монголбанк, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/ зэрэг байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг гарч, койнтой холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн байна. Харин дээрх шалгалтын ажиллагаатай холбогдуулж хэн нэгэнд "хилийн хориг" зэрэг хязгаарлалтыг тавиагүй байгаа тул тус асуудалд холбоотой зарим иргэд чөлөөтэй гадаадын орнууд руу зорчиж байгаа ажээ.