В.Зеленский: Дэлхийн хоёрдугаар дайны бүх сургамжийг Орос мартаж

В.Зеленский: Дэлхийн хоёрдугаар дайны бүх сургамжийг Орос мартаж

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров саяхан “А.Гитлер еврей цустай" гэж мэдэгдсэний дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.05.02/ мэдэгдэлд хийхдээ "Дэлхийн хоёрдугаар дайны бүх сургамжийг Орос мартсан" гэж хэлжээ. Тодруулбал, “ОХУ-ын сайдын үзэл баримтлал нь Орос дэлхийн хоёрдугаар дайны сургамжийг мартсан гэсэн үг. Эсвэл тэд хэзээ ч энэ талаар судлаагүй байх” гэж В.Зеленский хэлжээ. Мөн Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид "Гадаад хэргийн сайд С.Лавровын хэлсэн үг бол уучилж болшгүй, жигшмээр мэдэгдэл төдийгүй аймшигтай түүхэн алдаа" гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө