НҮБ-ын тэргүүнийг Киевт айлчлах үеэр өгсөн цохилтоор Украины пуужингийн үйлдвэрийг устгасан гэж Оросын тал мэдэгджээ

НҮБ-ын тэргүүнийг Киевт айлчлах үеэр өгсөн цохилтоор Украины пуужингийн үйлдвэрийг устгасан гэж Оросын тал мэдэгджээ

Пүрэв гараг /2022.04.28/-т НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг Украины нийслэлд хийж буй айлчлалаа дуусгах үеэр ОХУ-ын тал Киев хот руу пуужингийн цохилт өгсөн. Энгийн орон сууцны байшин руу пуужин харавсан ОХУ-ыг олон улс орнууд буруутгаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж байгаа юм. Тэгвэл Орос Киев рүү пуужингаар цохилт өгснөөр тус улсын пуужингийн үйлдвэрийг устгасан гэж өнөөдөр /2022.04.30/ мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN