ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нь “гал зогсоох” хэлэлцээний нэг хэсэг гэж С.Лавров мэдэгджээ

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нь “гал зогсоох” хэлэлцээний нэг хэсэг гэж С.Лавров мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “барууны орнуудын Орост тавьсан хориг арга хэмжээг цуцлах нь “дайныг зогсоох” энхийн хэлэлцээний нэг хэсэг”гэж өнөөдөр /2022.04.30/ мэдэгджээ.

Мөн “Орос, Украины төлөөлөгчид өдөр бүр видео хурал хийж гэрээний төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад геополитикийн шинэ байдлыг хүлээн зөвшөөрөх, хориг арга хэмжээг цуцлах, орос хэлний статус зэрэг асуудлууд багтсан. Хэлэлцээр хэцүү байгаа ч  бид үргэлжлүүлэхийг дэмжиж байна" гэж С.Лавров хэлжээ. 

Учир нь Украины холбоотон АНУ болон Европын орнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч, ОХУ-ын алт, валютын нөөцийн тал орчим хувийг царцааж, Оросын эдийн засгийг сүйрлийн ирмэг дээр тавиад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

 




Өнөөдөр бар өдөр

37 минутын өмнө