"Зүүн бүс нутагт тулалдаан өрнөж байгаа тул Оростой хийх яриа хэлэлцээ нурж магадгүй" гэж Украин анхааруулжээ

"Зүүн бүс нутагт тулалдаан өрнөж байгаа тул Оростой хийх яриа хэлэлцээ нурж магадгүй" гэж Украин анхааруулжээ

Орос улс Украины зүүн бүс нутгуудад цохилт өгч байгаатай холбогдуулан хоёр улсын дайныг зогсоох яриа хэлэлцээ ганхаж байна хэмээн АНУ-ын тал буруутгаж, Киевт зориулж асар их шинэ зэвсгийн багцыг амлаад байгаа юм.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр /2022.04.30/ өглөө нийтэлсэн мэдэгдэлдээ, “барууны орнуудын Орост тавьсан хориг арга хэмжээг цуцлах нь энхийн хэлэлцээний нэг хэсэг” гэж мэдэгдээд байна.

Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “нэг сарын хугацаанд биечлэн хийгээгүй яриа хоёр улсын “дайныг зогсоох” яриа хэлэлцээнд зүүн бүс нутагт хийж буй Оросын цэрэг, дайны ажиллагаа саад болж, хэлэлцээг дуусгавар болгож магадгүй гэж мэдэгджээ. Мөн тэрээр Оросын цэргүүдийг Киевийн ойролцоох бүс нутгаас татан буулгахдаа “харгислал үйлдсэн” гэж буруутгасан бол Москва энэ мэдэгдлийг үгүйсгэсэн байна. 

Эх сурвалж: Reuters