Польш улс Украин руу 200 гаруй танк илгээсэн гэж мэдээлжээ

Польш улс Украин руу 200 гаруй танк илгээсэн гэж мэдээлжээ

Польш улс сүүлийн хэдэн долоо хоногт Украин руу 200 гаруй Т-72 танк илгээсэн гэж тус улсын үндэсний олон нийтийн радио өчигдөр /2022.04.29/ мэдээлжээ.  Харин Польш улс Украинд 1,6 тэрбум ам.долларын өртөг бүхий цэргийн техник хэрэгсэл өгөөд байна гэж Польшийн Ерөнхий сайд М.Моравецки энэ долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгвэл энэхүү техник хэрэгсэлд танкуудаас гадна олон арван явган цэргийн байлдааны машин, нисгэгчгүй онгоц, олон пуужин харвагч, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг багтаасан гэж тус улсын үндэсний олон нийтийн радио мэдээлжээ.

Эх сурвалж: CNN