Украинд амиа алдсан америкийн иргэний талаар Жо Байден "Маш харамсалтай байна" гэж мэдэгджээ

Украинд амиа алдсан америкийн иргэний талаар Жо Байден "Маш харамсалтай байна" гэж мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн иргэн В.Ж.Кэнсел Украинд тулалдаж байгаад амь үрэгдсэн тухай мэдээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрээр, “Маш гунигтай байна. Тэр нялх хүүхдээ орхисон” гэж хэлжээ. 

Тодруулбал, Украинд тулалдаж байсан АНУ-ын иргэн 22 настай В.Ж.Кэнсел энэ сарын 25 /2022.04.25/-ны өдөр амиа алдсан байна. Энэ талаар Канселийн гэр бүлийн гишүүд CNN агентлагт мэдэгджээ. Тэрээр  гэрээт  цэргийн ажил хийдэг хувийн компанид ажиллаж байсан бөгөөд тус компани түүнийг Украин руу илгээж, тэрээр тулалдаж байжээ. Харин наганы орды хэвлэлийн төлөөлөгч Ж.Псаки Канселийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, америкчуудыг ямар нэгэн шалтгаанаар Украин руу явахгүй байхыг сэрэмжлүүлжээ. 

Эх сурвалж: CNN