В.Зеленский: Орос Киев рүү агаараас цохилт өгч, НҮБ-ыг доромжлохыг оролдлоо

В.Зеленский: Орос Киев рүү агаараас цохилт өгч, НҮБ-ыг доромжлохыг оролдлоо

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар өчигдөр/2022.04.28/ Киевт очсон. Гэвч айлчлал дуусах үеэр Оросын тал Киет пуужингийн цохилт өгсөн юм.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлагыг буруушааж, “Энэ удаагийн халдлага дэлхийн даяар Оросын үнэн төрхийн талаар олон зүйлийг хэлж өглөө. Орос улс энэ үйлдлээрээ НҮБ болон тус байгууллагыг төлөөлж буй бүхнийг доромжлохыг оролдлоо” гэжээ. Мөн тэрбээр уг үйлдлийнх нь төлөө Орост хатуу арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байна. 

Эх сурвалж: BBC