АНУ “Украинд зэвсэг түрээслэх тухай хууль”-ийг эцэслэн баталлаа

АНУ “Украинд зэвсэг түрээслэх тухай хууль”-ийг эцэслэн баталлаа

Пүрэв гараг/2022.04.28/-т АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дэлхийн хоёрдугаар дайны үеийн хөтөлбөрийн хүрээнд Украинд цэргийн техник хэрэгсэл зээлж, түрээслэх боломжийг холбооны засгийн газарт олгох асуудлаар санал хураалт явууллаа.

Улмаар бүх төрлийн зэвсэглэлийн тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн "Украинд зэвсэг түрээслэх тухай хууль"-ыг Конгресс эцэслэн батлав.

Хууль батлагдахаас хэдхэн цагийн өмнө тус улсын ерөнхийлөгч Жо Байден Украинд эдийн засаг, хүмүүнлэг, цэргийн нэмэлт тусламж үзүүлэх 33 тэрбум ам.долларын төсвийг батлахыг Конгрессm уриалсан юм.

АНУ-ын Конгресс анх 1941 онд "Lend-Lease Act" буюу “Зээл түрийн тухай хууль”-ийг баталсан Хуулийн хүрээнд үндэсний аюулгүй байдалд амин чухал гэж үзсэн аливаа улс оронд цэргийн хэрэгсэл худалдах, зээлдүүлэх, түрээслэх боломжтой болсон аж.  

Эх сурвалж: Idahocapitalsun