Киргиз улс Монголд дипломат төлөөлөгчийн газраа байгуулна

Киргиз улс Монголд дипломат төлөөлөгчийн газраа байгуулна

Киргиз улс дипломат төлөөлөгчийн газраа Монголд байгуулахаар болжээ. Монголд суух элчин сайдаар одоогийн Гадаад хэргийн сайд Жээнбек Кулубаевыг томилох аж. Жээнбек Кулубаевын хэлснээр 2023 оны санхүүгийн төлөвлөгөөнд Элчин сайдын яамыг Монголд нээхээр тусгасан байна.

Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамдууд дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Харин Киргиз, Монгол хоёр улс 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон билээ.

Эх сурвалж: Радио Азаттык