Украины талд тулалдаж байсан Их Британийн иргэн амиа алдсан гэж тус улсын ГХЯ мэдээллээ

Украины талд тулалдаж байсан Их Британийн иргэн амиа алдсан гэж тус улсын ГХЯ мэдээллээ

Украины талд тулалдаж байсан Их Британийн иргэн амиа алдаж, бас нэгэн иргэн сураггүй алга болсон талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Эх сурвалжууд амиа алдсан Их Британийн иргэн нь Скотт Сибли хэмээх эрэгтэй байсан бөгөөд Мариуполийн мөргөлдөөний үеэр Украины талд сайн дураараа тулалдаж байсан гэжээ.

Одоогоор Их Британийн Гадаад хэргийн яам дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ амиа алдсан иргэний гэр бүлд тусламж үзүүлж байгаа хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Польшийн хилийн ойролцоо Оросын пуужингийн цохилтын үеэр Их Британийн тусгай хүчний гурван ахмад дайчин амиа алдсан гэх мэдээлэл түгсэн. Гэвч Их Британийн талаас уг мэдээллийг батлаагүй юм. Харин Скотт Сиблийн үхлийг анх удаа баталгаажуулж, Гадаад хэргийн яам эмгэнэл илэрхийллээ. Түргэмгийлэл эхэлсний дараа Их Британийн Засгийн газар Украинд буй иргэдээ нэн даруй тус улсыг орхин явахыг уриалсан. Гэвч сайн дураараа тулалдах хүсэлтэй хүмүүс үлдсэн аж.