НҮБ-ын тэргүүнийг айлчилж байх үеэр Киев рүү Оросууд пуужин харвасан гэж Украины ерөнхийлөгч мэдэгдэв

НҮБ-ын тэргүүнийг айлчилж байх үеэр Киев рүү Оросууд пуужин харвасан гэж Украины ерөнхийлөгч мэдэгдэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг Украины нийслэлд хийж буй айлчлалаа дуусгах үеэр ОХУ-ын тал Киев хот руу пуужингийн цохилт өглөө гэж Украины албаныхан буруутгаж байна.

Энэ талаар Ерөнхийлөгч В.Зеленский "Өнөөдөр Киевт Гутерриштэй хийсэн яриа хэлэлцээ дууссаны дараа Оросууд пуужингийн цохилт өглөө. Энэ нь дэлхийн байгууллагуудад Оросууд хэрхэн хандаж байгаагийн талаар маш их зүйлийг харуулж байна. НҮБ болон тус байгууллагын төлөөлж буй бүх зүйлийг гутаан доромжлох гэсэн Оросын удирдлагын хүчин чармайлтад зохих хариу арга хэмжээг авах шаардлагатай" гэжээ.

Киев хотын онцгой байдлын албанаас гаргасан мэдэгдэлд, "Дөрөвдүгээр сарын 28-ны 20:13 цагт Киев хотын Онцгой байдлын албанд нийслэлийн Шевченковский дүүрэгт гал гарч байна гэсэн мэдээлэл ирсэн. Учир нь дайсаны пуужингийн цохилтоос болж 25 давхар орон сууцны барилгад гал гарч 1, 2-р давхар нь хэсэгчилсэн сүйрсэн байна. 21:25 цагт нийт 100 ам метр талбайд гарсан түймрийг бүрэн унтраасан. Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан мэдээллээр 5 хүнийг аварч, 10 хүн гэмтэж бэртсэн байна. Мэдээллийг тодруулж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN