"Орос үүнийг зогсоох шийдвэр гаргах хүртэл дайн үргэлжилнэ" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ

"Орос үүнийг зогсоох шийдвэр гаргах хүртэл дайн үргэлжилнэ" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш CNN агентлагт ярилцлага өгөхдөө, Украин дахь дайн "Орос үүнийг зогсоох шийдвэр гаргах хүртэл" үргэлжилнэ гэжээ.

Тэрээр, Дайн уулзалтуудаар дуусахгүй. Харин ОХУ үүнийг зогсоох шийдвэр гаргаж, гал зогсоосны дараа дайн дуусна. Бид бүх уулзалтыг хийж болно, гэхдээ энэ нь дайныг дуусгах зүйл биш” гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрөгч Мягмар гараг /2022.04.26/-т ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийж, мөргөлдөөнтэй бүс нутаг, тухайлбал бүслэгдсэн Мариуполь хотоос хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай санал солилцсон юм. 

Эх сурвалж: CNN