ВИДЕО: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Буча хотын "сүйдсэн" газруудад очиж үзжээ

ВИДЕО: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Буча хотын "сүйдсэн" газруудад очиж үзжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөөдөр /2022.04.28/ Оросын цэргүүдийн дайны гэмт хэрэг үйлдэж, сүйтгэсэн Украины Буча хотод зочилжээ. 

Тэрээр, “Аймшигт байдал үнэн байсанг энд харуулж байна. Дайнд энгийн иргэд үргэлж хамгийн өндөр үнийг төлдөг. Эдгээр барилгад гэм зэмгүй энгийн иргэд амьдарч байж. Тэд огт оролцоогүй дайнд хамгийн өндөр үнийг төлсөн байна. 21-р зуунд дайныг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй” гэжээ. НҮБ-ын тэргүүн өнөөдөр орой /2022.04.28/ Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба нартай уулзах ажээ. 

Эх сурвалж: CNN