Бучагийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа Оросын 10 цэргийн нэрийг Украины прокурор зарлажээ

Бучагийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа Оросын 10 цэргийн нэрийг Украины прокурор зарлажээ

Украины Ерөнхий прокурор И.Венедиктова Буча хотод хүний ​​эрхийг зөрчсөн гэх хэд хэдэн орос цэргүүдийг илрүүлсэн гэж мэдэгджээ.

И.Венедиктова, “Хотыг оросууд эзлэх үед 10 цэрэг "энгийн иргэдийг тамлан зовоосон“ нь тогтоогдсон” хэмээгээд цэргүүд янз бүрийн цолтой байсан, тухайлбал дөрөв нь энгийн цэрэг, дөрвөн ахмад, хоёр түрүүчийг нэрлээд, тэд 64 дүгээр мотобуудлагын бригадын албан хаагчид байсан гэжээ. 

Харин энэ сарын эхээр 64 дүгээр мотобуудлагын бригадыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүндэт цолоор шагнаж, тэдний "агуу баатарлаг эр зоригийг" үнэлж, тус ангид "Оросын бүрэн эрхт байдлыг хамгаалсны төлөө "Харуул" цол олгожээ. В.Путины мэндчилгээндээ "Эх орноо хамгаалах, Оросын бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг хамгаалахад таны онцгой гавьяа, агуу баатарлаг үйлс, эр зоригийг үнэлж байна" гэж бичсэн байжээ. 

Эх сурвалж: CNN