Монголын цөлөөс үүссэн шар шороон шуурганы улмаас БНСУ-д агаарын чанар “маш муу” хэмжээнд хүрэхийг анхааруулжээ

Монголын цөлөөс үүссэн шар шороон шуурганы улмаас БНСУ-д агаарын чанар “маш муу” хэмжээнд хүрэхийг анхааруулжээ

БНХАУ-ын Цаг уурын алба Хятадын хойд хэсэг болон Монголын цөлөөс үүссэн шар шороон шуурганы улмаас ойрын өдрүүдэд агаарын чанар “маш муу” хэмжээнд хүрэхийг анхааруулжээ.

Ялангуяа Ганвон муж, өмнөд бүс нутгийн ихэнх хэсэг, Чежү аралд нарийн ширхэгт тоосонцор “муу” хэмжээнд хүрнэ гэсэн байна.

Жил бүрийн хавар Монголоос Солонгосын хойгийн чиглэлд шороон шуурга шуурч, их хэмжээний элс нүүдэллэдэг. Тиймээс тус улс цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж, манай цөлийн бүсэд мод тарьж эхэлсэн билээ.

Эх сурвалж: Koreatimes