Марко Пологийн замаар аялалд гарсан 72 настай Итали эмэгтэй Монголд ирнэ

Марко Пологийн замаар аялалд гарсан 72 настай Итали эмэгтэй Монголд ирнэ

72 настай Италийн иргэн Вена Каммарота Венецээс Бээжин хүртэл эртний Торгоны замаар явган аялалд гарчээ. Тэрбээр домогт худалдаачин Марко Пологийн замаар явах бөгөөд өчигдөр/2022.04.27/ түүний төрсөн хот Венецээс аяллаа эхлүүлсэн юм.

Вена Каммарота нийт 15 улсаар аялж, 22 мянган км замыг туулах бөгөөд 2025 оны 12 дугаар сард Бээжинд очсоноор аяллаа дуусгах аж. Тэгвэл Вена Каммарота Монголоор мөн дайран өнгөрөхөө хэлжээ. Тэрбээр “Guardian” агентлагт өгсөн ярилцлагадаа “Европ, Ойрх Дорнод, Азийн орнуудыг дамнаж, эрс ялгаатай уур амьсгалыг мэдрэх болно. Ялангуяа Монголын хүйтнийг даван туулах мөч үнэхээр хэцүү байх болно. Гэхдээ би бэлэн байна” гэжээ.

Вена Каммарота

Вена Каммарота амьдралынхаа 30 гаруй жилийг аялалд зориулж, Түвд, Палестин, Израиль, Патагони, Мадагаскараар явган аялж байжээ. Хамгийн сүүлд тэр өмнөд Италийн Кампаниа, Калабриа, Басиликата мужууд дахь дундад зууны хот тосгодоор тойрон аялсан байна.

Эх сурвалж: Guardian