АНУ-Японы тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт өргөжвөл ОХУ “хариу арга хэмжээ авна” гэв

АНУ-Японы тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт өргөжвөл ОХУ “хариу арга хэмжээ авна” гэв

АНУ-Японы тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн долоон хоногт Зүүн Хятадын болон Филиппиний тэнгист хамтарсан сургуулилт хийж эхэлсэн. Тэгвэл ОХУ үүнийг эсэргүүцэж хэрэг тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтаа өргөжүүлбэл Японд хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов энэ тухай “АНУ-Японы тэнгисийн цэргийн сургуулилт нь довтолгооны шинж чанартай байна. Японы энэ үйлдэл манай улсын аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг. Хэрэв цэргийн сургуулилт өргөжвөл Орос улс батлан хамгаалах чадавхаа идэвхжүүлэх, ашиг сонирхлын үүднээс хариу арга хэмжээ авна” гэсэн байна. 

Одоогоор Оросын мэдэгдэлд Японы талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин АНУ “Манай хоёр улс "Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүс нутагт тогтвортой байдлыг хадгалах" зорилгоор Номхон далайд хамтарсан сургуулилтыг тогтмол хийж ирсэн. Энэ бол байдаг л сургуулилт” гэжээ.

Эх сурвалж: CNN