Кейн Танака таалал төгссөнөөр Францын 118 настай гэлэнмаа Андре дэлхийн хамгийн өндөр настнаар тодорлоо

Кейн Танака таалал төгссөнөөр Францын 118 настай гэлэнмаа Андре дэлхийн хамгийн өндөр настнаар тодорлоо

Энэ дөрөвдүгээр сарын 26-ний өдөр /2022.04.26/ Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Японы иргэн Кейн Танака 119 насандаа таалал төгссөн талаар тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгдсэн билээ.

Тэгвэл түүний дараагийн дэлхийн хамгийн өндөр настангаар Францын өмнөд нутагт амьдардаг, 118 настай гэлэнмаа Люсил Рандон тодорчээ. Тэрбээр 1904 оны хоёрдугаар сарын 11-нд мэндэлсэн бөгөөд  Гэлэнмаа Андре нэрээрээ олонд танигдсан нэгэн юм. Кейн Танакагийн мөн адил тэрбээр дэлхийн хоёр дайн, хоёр ч цар тахлыг даван туулснаас гадна өнгөрсөн жил коронавирусийн халдвар авч эдгэснээр ковид-19 өвчнийг ялан дийлсэн хамгийн өндөр настан болон түүхэнд бичигдэж байжээ.