Украины Зэвсэгт хүчний жанжин штаб Оросын арми Белгород мужаас Украины зүүн хойд хэсэгт орших Харьков мужийн Изюм хот руу тактикийн хоёр батальоноо шилжүүлсэн гэж мэдэгдлээ. Мөн
- Орос улс Белгород мужид "Искандер-М" богино тусгалын баллистик пуужингийн системийн хоёр пуужингийн дивизийг байрлууллаа.
- Украины Донецк мужид Оросын анги нэгтгэлүүд Попасной, Рубижный хотыг бүрэн хяналтандаа оруулахын тулд Северодонецкий, Попаснянский, Курахивскийд довтлох ажиллагаа явуулахад анхаарлаа төвлөрүүлж байна.
- Мариуполь хотод Оросын цэргүүд хэдэн зуун украинчууд орогнож байсан Азовсталийн гангийн үйлдвэр дэх Украины цэргийн ангиудыг хаасаар байна.
- Украины цэргүүд сүүлийн 24 цагийн дотор Донецк, Луганск мужид хийсэн есөн халдлагыг няцааж чадсан гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC