Мьянмарын цэргийн шүүхээс Аун Сан Су Чид дахин таван жилээр хорих ял оноолоо

Мьянмарын цэргийн шүүхээс Аун Сан Су Чид дахин таван жилээр хорих ял оноолоо

Мьянмарын цэргийн шүүхээс ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чид дахин таван жилийн ял оноолоо. Түүнийг Мьянмарын Янгон хотын дарга асангаас 600 мянган ам:долларын хахууль авсан хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Өмнө нь түүнд байгалийн гамшгийн тухай хуулийг эсэргүүцсэн үзэл санааг өдөөж, Ковидын дүрэм зөрчсөн, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан хэрэгт буруутгаж, нийт 11 жилийн ял оноогоод байв.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Мьянмарын цэргийнхэн бослого гаргаж, Засгийн газраа түлхэн унагасан. Үүний дараа Мьянмарын ерөнхийлөгч болон Аун Сан Су Чи тэргүүтэй ардчиллыг дэмжигч нөлөө бүхий албан тушаалтнуудыг баривчилж, гэрийн хорионд оруулсан юм.

Өдгөө 76 настай Нобелийн шагналтан Аун Сан Су Чид Мьянмарын хунта 13 хэрэгт буруутгаж, яллагдагчаар татаад байна. Хэрэв түүнийг эдгээр бүх хэрэгт буруутай гэж үзвэл нийт 190 жил хоригдох ялаар шийтгүүлэх аж.

Эх сурвалж: BBC