ВИДЕО: Оросын цэргүүд Буча хотын гудамжийг энгийн хүмүүсийн цогцосоор дүүргэж байгааг харуулжээ

ВИДЕО: Оросын цэргүүд Буча хотын гудамжийг энгийн хүмүүсийн цогцосоор дүүргэж байгааг харуулжээ

Оросууд Буча хотод гарсан аливаа аллагыг үгүйсгэж, хариуцлага хүлээхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл Оросын цэргийн автомашинууд Буча хотын гудамжинд энгийн иргэдийн цогцостой ойролцоо явж байгааг харуулсан дроны бичлэгийг CNN агентлаг үзүүлжээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 12, 13-нд нисгэгчгүй онгоцоор авсан видео бичлэгүүдэд, Оросын цэргийн машинууд Буча хотын гудамжаар, цогцоснуудын чиглэлд явааг харуулжээ. 

Сонирхуулахад, АНУ-ын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад, “Буча хотод нас барсан энгийн иргэдийн цогцос хэдэн долоо хоногийн турш гудамжинд хэвтэж байсныг харуулсан. Харин Украинчууд Буча хотыг Оросын цэргүүдээс чөлөөлсөн гэж зарласан өдөр энгийн иргэдийн цогцоснууд гудамжинд байгаа нь ил болсон юм. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэл хийхдээ, уг зургийг “хуурамч" бөгөөд "өөр нэг өдөөн хатгалга" гэж мэдэгдсэн байсан юм. 

Эх сурвалж: CNN