БНХАУ-д H3N8 шувууны ханиад хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д H3N8 шувууны ханиад хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д шувууны ханиадны H3N8 омог хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Халдвар авсан хүн нь дөрвөн настай хүү байсан бөгөөд анхны шинж тэмдэг дөрөвдүгээр сарын 5-нд илэрч, халуурч эхэлсэн байна. Хүү гэрийн тэжээмэл тахиа болон хэрээтэй харьцдаг байсан нь асуумжаар тогтоогдсон гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Харин хүүгийн гэр бүлийн бусад гишүүн халдвар аваагүй байна. Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс (NHC) анхны үнэлгээгээр уг хувилбар хүмүүст халдварлах чадваргүй, тахал тархах эрсдэл маш бага байна гэжээ. H3N8 нь дэлхийн бусад оронд адуу, нохой, шувуу, далайн хав зэрэг амьтдаас илэрч байсан ч хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм.

Эх сурвалж: Reuters