"ОХУ-ын Украин руу халдсан явдал нь НҮБ-ын дүрмийг зөрчсөн явдал" хэмээн буруутгажээ

"ОХУ-ын Украин руу халдсан явдал нь НҮБ-ын дүрмийг зөрчсөн явдал" хэмээн буруутгажээ

Өчигдөр /2022.04.26/ ОХУ-ын нийслэл Москва хотод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш айлчилж, Оросын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. 

Тус уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ОХУ-ын Украин руу халдсан явдал нь НҮБ-ын дүрмийг зөрчсөн хэрэг хэмээгээд Мариуполь хотын "Азовсталь" гангийн үйлдвэрт хүмүүнлэгийн коридор байгуулж, хамтарсан бүлэг байгуулахыг санал болгожээ.

Харин В.Путин, бүх коридор нээлттэй, Мариуполийн "Азовсталь" үйлдвэр дээр байлдааны ажиллагаа явагдахгүй байгаа хэмээн хариулжээ. 

Учир нь Мариуполь хотын хамгаалж байгаа Украины цэргүүд "Азовсталь" гангийн үйлдвэрт олон зуун энгийн иргэдийн хамт Оросын армид бүслэгдээд байгаа юм. Иймд В.Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд тушаалд өгөхдөө, "Азовсталь" үйлдвэр рүү давшихаа зогсоож, үйлдвэрийг “ялаа ч орохгүй болтол” нь бүрэн бүслэхийг даалгасан билээ. 

Эх сурвалж: BBC