Молдавын зарим бүс нутгийг эзлэн авах замаар ОХУ тогтворгүй байдлыг бий болгохоор оролдож байна гэжээ

Молдавын зарим бүс нутгийг эзлэн авах замаар ОХУ тогтворгүй байдлыг бий болгохоор оролдож байна гэжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Орос улс Молдаваас салан тусгаарласан Приднестровийн бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж бүс нутгийг тогтворгүй болгохыг оролдож байна гэж мэдэгджээ. 

Тэрээр, “энэ бол ОХУ-ын хийж буй алхамуудын зөвхөн нэг нь. Энэ нь бүс нутгийг тогтворгүй болгож, Молдав руу заналхийлэхийг оролдож байна. Энэ нь Молдав Украиныг дэмжвэл ийм зүйл болно гэдгийг харуулж байгаа хэрэг” гэжээ.  Учир нь сүүлийн өдрүүдэд Оросын цэргүүд Приднестровийн нутаг дэвсгэрт пуужин харваж, ажиллагаа явуулж байна гэж Украины тал буруутгаж байгаа юм. 

Эх сурвалж: CNN