Герман улс Украин руу "хүнд зэвсэг" илгээнэ гэж мэдэгджээ

Герман улс Украин руу "хүнд зэвсэг" илгээнэ гэж мэдэгджээ

Герман улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах танк /систем/ нийлүүлнэ гэж Германы Батлан ​​хамгаалах яам өчигдөр /2022.04.26/ зарласан нь Украинд цэргийн тусламж үзүүлэх арга барилдаа томоохон өөрчлөлт хийж байгааг харууллаа гэж Олон улсын хэвлэлүүд онцолж байна. 

Тодруулбал, агаарын довтолгооноос хамгаалах системийг нийлүүлэх амлалтаа Германы Батлан ​​хамгаалахын сайд К.Ламбрехт өчигдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазад болсон олон улсын батлан ​​хамгаалахын албаны хүмүүсийн уулзалтын үеэр мэдэгджээ. Тэрээр тус уулзалтын үеэр "Бид Украинд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээр дэмжлэг үзүүлэхээр шийдсэн. Энэ нь Украинд яг одоо агаарын орон зайг газраас хамгаалахад хэрэгтэй байгаа зүйл юм" гэжээ. 

Эх сурвалж: CNN