"НАТО төлөөлөгчөөрөө дамжуулан дайн хийж байна" гэж С.Лавров буруутгажээ

"НАТО төлөөлөгчөөрөө дамжуулан дайн хийж байна" гэж С.Лавров буруутгажээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров зэвсэгт мөргөлдөөн Украины нутаг дэвсгэрээс цааш тархах "их" эрсдэлтэй байгааг анхааруулж, НАТО-г “төлөөллийн дайн” хийж байна гэж буруутгажээ. 

Тэрээр өнөөдөр /2022.04.26/ Ройтерс агентлагт мэдээлэл өгөх үеэрээ, “НАТО үндсэндээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Оростой дайн хийж байгаа бөгөөд тэр төлөөлөгчийг зэвсэглэж байна. Дайн гэдэг нь дайн гэсэн үг” гэжээ.

Харин даваа гараг /2022.04.25/-т АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Л.Остин ОХУ-ын цэргийн чадавхийг сулруулахыг АНУ хүсэж байна гэж мэдэгдсэн билээ. Тодруулбал, Л.Остин Киевт очсоныхоо дараа хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр "Бид Оросыг Украинд довтлохдоо хийсэн шигээ тийм зүйл дахин хийж чадахгүй болтлоо сулрахыг харахыг хүсч байна. Тэд цэргийн чадвараа аль хэдийн алдсан. Ний нуугүй хэлэхэд маш олон цэргээ” гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN