Заналхийлэлд өртсөн Халимаг залуу ОХУ-аас Монгол руу нүүхээр болжээ

Заналхийлэлд өртсөн Халимаг залуу ОХУ-аас Монгол руу нүүхээр болжээ

ОХУ-ын зах зээлд Халимаг угсаатны бэлгэдэл бүхий хувцас үйлдвэрлэж, худалдаалж байсан залуу Оросын үндсэрхэг үзэлтнүүдийн дарамт, сүрдүүлгийн улмаас эх орноосоо дүрвэхээр болжээ.

Тодруулбал, 2014 онд ОХУ өөртөө Крымийг нэгтгэсний дараа Москвагийн эрх баригчид “Бид бүгд Оросууд” гэсэн уриа бүхий суртал нэвтрүүлгийг олон нийтийн дунд явуулах болсон тул  "4 Ойрад"-ын үүсгэн байгуулагч, эзэмшигч Алдар Эредженов  “Нерусский” (орос биш) гэсэн хувцасны брэндийг шинээр бий болгосон аж. Энэ нь Орос бус үндэстний цөөнхүүд өөрийн гарал үүсэл, үндэс угсаагаар бахархах ёстой гэж тэр үзэж байв. Харин ОХУ Украин хоорондын дайнаас хойш Оросын эрх баригчдын үндсэрхэг үзэл, төрийн суртал нэвтрүүлэг идэвхжиж, нэрээ нууцалсан заналхийлэлд өртсөн тул хувцасны бизнесийнхээ хамт Москвагаас Монгол руу нүүхээс өөр аргагүйд хүрсэн гэж "Оросын 4"-д мэдэгджээ.

Эх сурвалж: Radio Free Europe