Их Британи Украины бүх төрлийн бараанд ногдуулах татвараа цуцалж, ОХУ-д экспортын хориг тавилаа

Их Британи Украины бүх төрлийн бараанд ногдуулах татвараа цуцалж, ОХУ-д экспортын хориг тавилаа

Их Британийн Засгийн газар Украины бүх бараанд ногдуулах татвараа цуцалж буйгаа мэдэгдлээ.

Татвараас чөлөөлсөн бараанд Украины экспортын гол бүтээгдэхүүн болох арвай, зөгийн бал, лаазалсан улаан лооль, шувууны мах зэрэг ч багтсан байна.

Энэ нь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн “Украины эдийн засгийг дэмжих хүсэлтийн хариу юм” хэмээн тус улсын Олон улсын худалдааны нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян мэдэгдэлдээ дурджээ. Үүнээс гадна Их Британи Украин рүү түрэмгийлэхэд ашиглаж болох бүх бүтээгдэхүүн, технологийг ОХУ-руу экспортлохыг хориглосон байна. 

Эх сурвалж: BBC