Приднестрийн Улсын аюулгүй байдлын яамны байранд дэлбэрэлт болжээ

Приднестрийн Улсын аюулгүй байдлын яамны байранд дэлбэрэлт болжээ

Өөрсдийгөө тунхагласан Приднестрийн Бүгд Найрамдах Улсын Аюулгүй байдлын яамны барилгад цуврал дэлбэрэлт болжээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, цуврал дэлбэрэлтийн улмаас яамны ойролцоо орших барилгуудын цонх хагарсан, харин энэ үеэр бэртэж гэмтсэн хүмүүсийн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. 

Приднестрийн Дээд зөвлөлийн гишүүн Андрей Сафонов ТАСС агентлагт мэдээлснээр, яамны барилга руу гар гранатометоос буудсан. Энэ үйлдэл нь Приднестрт цочирдол, айдас төрүүлэх гэсэн оролдлого. Биднийг дарамтлах гэсэн энэ мэт үйлдэл өмнө нь ч гарч байсан" хэмээн Сафонов ТАСС агентлагт ярьсан байна.

Ташрамд дуулгахад,  Приднестр нь 1990-1992 оны хооронд ЗХУ-ын задран унаx үед Бүгд Найрамдах Молдав Улсаас салан бий болсон. Приднестрийн Бүгд Найрамдах Улсад 460 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний тал хувь нь Оросын иргэншилтэй байдаг аж.