В.Зеленский: Дайн хэзээ дуусахыг таамаглах боломжгүй ч Украин зайлшгүй ялалт байгуулна

В.Зеленский: Дайн хэзээ дуусахыг таамаглах боломжгүй ч Украин зайлшгүй ялалт байгуулна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн шөнө ард түмэндээ хандан хийсэн видео мэдэгдлийнхээ үеэр “Дайн хэзээ дуусахыг таамаглах боломжгүй ч Украин зайлшгүй ялалт байгуулна” гэжээ.

Гэвч нөгөө талаас ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Зеленскийг шүүмжилж, “сайн жүжигчин учраас яриа хэлэлцээ хийж буй мэт дүр эсгэж байна” гэсэн байна.

Тэрбээр өчигдөр/2022.04.25/ “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар ярихын зэрэгцээ Өрнөдийн орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь НАТО дайнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлж буйг онцолжээ. Мөн “Украинтай үргэлжилж буй энхийн яриа хэлэлцээний талаар Лавров “Сайн санаанд хязгаар бий. Хэрвээ талууд ижил хүсэл эрмэлзэлтэй байхгүй бол яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй. Ямартай ч бид Зеленскийн томилсон багтай хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэсэн байна. 

Эх сурвалж: BBC