Финлянд, Швед улсууд ирэх сард НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа зарлахаар төлөвлөж байна гэв

Финлянд, Швед улсууд ирэх сард НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа зарлахаар төлөвлөж байна гэв

Финланд, Швед улсууд ирэх тавдугаар сард нэгэн зэрэг НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа зарлахаар төлөвлөж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал, Финландын өдөр тутмын “Илталехти” сонинд “Финлянд, Шведийн удирдагчид тавдугаар сарын 16-ны үеэр уулзаж, НАТО-д элсэх хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна” гэжээ. Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто энэ талаар тайлбар хийхээс татгалзсан ч Шведтэй ижил сонголт хийхийг илүүд үзнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж "Ройтерс" агентлаг мэдээлсэн байна.

Тус хоёр улс өнөөг хүртэл "НАТО-д элсэхгүй" гэсэн байр сууриндаа зогссоор ирсэн. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсны дараа НАТО-д элсэхийг иргэд нь төдийгүй эрх баригчид нь дэмжиж эхэлсэн юм. Гэвч нөгөө талаас ОХУ хэрэв тус улсуудыг НАТО-д элсүүлбэл Балтийн тэнгист цөмийн зэвсгийн хүчээ нэмэгдүүлнэ гэж анхааруулаад буй.

Эх сурвалж: BBC