Илон Маск твиттер компанийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авахаар боллоо

Илон Маск твиттер компанийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авахаар боллоо

Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск нь одоогоос хоёр долоо хоногийн өмнө Твиттер платформын бүх хувьцааг 44 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавиад байсан билээ.

Тэгвэл твиттер компанийн зүгээс уг саналаас татгалзаж байсан ч өчигдөр саналыг хүлээж авах болсноо зарласан байна. Энэ нь дэлхийн томоохон улс орнуудын ЗГ-ууд цахим сүлжээ, платформуудын нөлөөллийг хязгаарлах тал дээр анхаарлаа хандуулсаар байгаа энэ үед Твиттерийн эзэмшил өөрчлөгдөх гэж байгаа нь том хэрэг гэжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, “Твиттерийг хэн эзэмших, удирдахаас үл хамаараад ерөнхийлөгч томоохон сошиал медиа платформуудын хүч нөлөөнд эртнээс санаа зовсоор ирсэн” гэсэн байна. 

Эх сурвалж: CNN