В.Путин баруунд томоохон холбоотонтой болох боломжоо алдсан гэв

В.Путин баруунд томоохон холбоотонтой болох боломжоо алдсан гэв

Өчигдөр /2022.04.24/ болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Марин Ле Пен ялагдал хүлээснээр Оросын ерөнхийлөгч В.Путин барууны орнуудад геополитикийн томоохон түнштэй болох хамгийн сайн боломжоо алдсан талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ.

Марин Ле Пен нь В.Путиныг шүтэн бишрэгч бөгөөд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр түүнтэй уулзаж байжээ. Мөн тэрээр Франц улс Европын холбоо болон НАТО-гийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг шүүмжилдэг нэгэн ажээ. Иймд Францын ерөнхийлөгчийн сонгуульд Марин Ле Пен ялсан бол В.Путин Европ болон НАТО-гийн хүрээнд ирээдүйн хамтрагчтай, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг холбоотон болох байжээ. 

Эх сурвалж: CNN