В.Путин Францын сонгуульд ялалт байгуулсан Э.Макронд баяр хүргэжээ

В.Путин Францын сонгуульд ялалт байгуулсан Э.Макронд баяр хүргэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2022.04.25/ мэдэгдэл хийж, Э.Макроныг Францын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэжээ. Тэрээр, “Төрийн үйлсэд тань амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе" гэж Кремлээс нийтэлсэн захидалдаа дурджээ. Францын Дотоод хэргийн яамнаас ням гараг /2022.04.24/-ийн орой нийтэлсэн дүнгээс харахад Э.Макрон Францын ерөнхийлөгчийн сонгуульд 58,55 хувийн санал авч ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Марин Ле Пен 41,45 хувийн санал авсан юм.

Эх сурвалж: CNN