Судлаачид шинээр нээсэн нялцгай биетээ дуучин Тэйлор Свифтийн нэрээр нэрлэжээ

Судлаачид шинээр нээсэн нялцгай биетээ дуучин Тэйлор Свифтийн нэрээр нэрлэжээ

АНУ-ын судлаачид саяхан нээн илрүүлсэн шинэ зүйлийн нялцгай биетээ Тэйлор Свифтийн нэрээр буюу "Свифт" хэмээн нэрлэжээ.

Тус нялцгай биет нь байгалийн экосистемд тун өгөөжтэй бөгөөд навчийг дахин боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Ингэснээр 11 удаагийн Грэммигийн шагналт нэрт дуучин Тэйлор Свифт ижил нэрт нялцгай биеттэй анхны дуучин болж байна. Нялцгай биетийг тйнхүү нэрлэх болсон шалтгаан нь судалгааны ахлагч Дерек Хеннен гэх эрдэмтэн нэрт дуучны үнэнч шүтэн бишрэгч учраас дэлхий даяар алдаршуулан мөнхлөхийг хүссэн аж.

Судлаач Дерек Хеннен "Судлаач хүний хувьд шинэ нэр оноох нь нэр хүндийн зүйл. Дуучин Тэйлор Свифт миний амьдралд онцгой хүндтэй нэгэн учраас үүнийг эерэгээр хүлээж аваарай" гэжээ.

Эх сурвалж: CNN