“Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолд "Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин"-ны номинацид нэр дэвшиж, тус шагналын эзнээр тодорчээ. Дуучин Г.Ариунбаатар цахим хуудаснаа "Баярт мэдээг дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь 2018 онд манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм" хэмээн бичжээ.
